mn
mn

ЗҮРХ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ аян зохион байгуулагдлаа

Сүүлийн 20 жил 34-с доош насны хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд сэтгэл гутрал амиа хорлолт тэргүүлж байгааг сонссон уу? Бидний хүүхдүүд, залуус, дүү нар маань эрдмийн, мэдлэгийн, байгалийн, техникийн ухааны боловсролыг хангалттай авч байгаа хэдий ч зүрх сэтгэлийн гэгдэх өөртэйгээ болон бусадтай харилцах, ойлгуулах, илэрхийлэх ур чадвар мэдлэг хэр олж авч байна вэ? Анагаахынхан бид хүний биеийн өвчнийг анагаахад суралцаж байгаа ч “сэтгэлийн” өвчнийг анагаахын чиглэлээр арай бага цаг зориулдаг нь үнэн. Тиймээс НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим, ЭМНА оюутны хөлөөвөөс хамтран “Зүрх сэтгэлийн боловсрол ” аяныг сургууль дээрээ урьж илтгэлийг сонсолоо. Тус уулзалтанд “Зүрх сэтгэлийн боловсрол” аяны санаачлагч хэрэгжүүлэгч, Лантуун Дохион ТББ-ын үүсгэн байгуулагч Ч. Ганжавхлан, EQ kids группийн тэргүүн, тус аяны санаачлагч, Ц.Алтансор нар ирж өөр өөрсдийн ажлын туршлагад үндэслэн “Мэдрэмж, сэтгэлзүйн боловсрол, амьдралын чиг шугам, хараа” зэрэг агуулгаар илтгэл тавилаа. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн нийгмийн ажилтны тэнхмийн багш, 1-4 дамжааны оуютнууд оролцов.

Leave a Reply