Монголын инновацийн 7-хоног” арга хэмжээг “Шинэ сэргэлтийн нээлттэй инноваци” уриан дор Боловсрол Шинжлэх ухааны яам, Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Соёлын яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн бизнес, инноваци, хөгжлийн газар, ХААИС, МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС, МУБИС, Монголын Залуу эрдэмтдийн холбоо, Стартап маркетинг спэйс ХХК, үндэсний үйлдвэрлэгч компаниуд хамтран 2022 оны 5-р сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тус арга хэмжээний хүрээнд инновацийн бүтээгдэхүүн, шинэ бүтээл, технологийн танилцуулга, олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, гарааны компани болон хөрөнгө оруулагч нарын уулзалт хэлэлцүүлгүүд нэгдсэн хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана
“Монголын инновацийн 7 хоног -22” арга хэмжээнд АШУҮИС-ийн бүрэлдэхүүний сургууль, эмнэлэг, хүрээлэн, гарааны компанийн эрдэмтэн судлаачид, багш нар, ахисан түвшний болон бакаврын оюутнууд эрүүл мэнд, анагаах ухаан, биотехнологийн салбарт бий болгосон болон шинээр санаачилсан бүтээл, инновацийн бүтээгдэхүүн, шинэ технологийн танилцуулга хийж, шинээр байгуулагдсан судалгааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилна.