“The 5 th INTERMEDICAL SCHOOL PHYSIOLOGY QUIZ- MONGOLIA” зохион байгуулагдлаа

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Г.БАТМӨНХИЙН НЭРЭМЖИТ ФИЗИОЛОГИЙН УЛСЫН ТАВДУГААР ОЛИМПИАД “The 5 th INTERMEDICAL SCHOOL PHYSIOLOGY QUIZ- MONGOLIA” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 2022.05.07 АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Физиологийн тэнхим, Залуу физиологич, Нейросайнс оюутны клуб хамтран “Г.Батмөнх сан”-гийн дэмжлэгтэйгээр Монгол улсын гавьяат багш, АУ-ны доктор, профессор Г.Батмөнхийн нэрэмжит Улсын Физиологийн тавдугаар олимпиад “The 5 th Inter-Medical School Physiology Quiz- Mongolia’’-г 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус олимпиад нь Монгол улсад Анагаахын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиудын 2-5 дугаар дамжааны оюутнуудыг хамардаг бөгөөд энэ удаагийн олимпиадад 48 багийн 144 оюутан оролцсон. Олимпиадын үйл ажиллагааг АШУҮИС-ийн Тэргүүн дэд захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Дамдиндорж нээн, Монгол улсын ардын багш, Гавьяат эмч, Академич, АШУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, МУ-ын гавьяат багш, АУ-ны доктор, профессор Г.Сүхбат нар хүндэт зочноор, Шүүгчээр АШУ-ны доктор, профессор Г.Отгон, АУ-ны доктор, профессор Б.Цацралт-Од, АУ-ны доктор, дэд профессор Б.Баасанжаргал, ХААИС, Мал эмнэлгийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Хоролмаа, АШУҮИС, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим, профессор, АУ-ны доктор М.Эрдэнэтуяа нар оролцлоо. Олимпиад 3 шаттай явагдсан бөгөөд 3-р шат англи хэл дээр зохион байгуулагдсан нь онцлог, дэвшилттэй болж чадсан.

Тэргүүн байранд “PUB” багийн Л.Пүрэвдорж А506, Б.Үүрцайх А506, Н.Баярмаа А505,

Дэд тэргүүн байранд “Cortisol” багийн Б.Төгөлдөр А334, Б.Ариунзаяа А307, Б.Тогтуунсувд А301,

Гутгаар байранд “Surgeons” багийн А.Еркетай А519, Г.Баянхүү А512, Д.Мухаммедкали А512 хэсгийн оюутан тус тус байр эзэллээ.

Түрүүлсэн багууд Г.Батмөнх сангийн нэрэмжит шагналаар шагнагдаж, тэргүүн байрын баг олон улсын IMSPQ олимпиадад оролцох эрхийн эзэд боллоо. Түрүүлсэн оюутнууд 2015-2019 онуудад Малайз, Индонезид болсон олимпиадад амжилттай оролцож байсан юм. 2023 онд Олон Улсын Физиологийн олимпиадыг Монголдоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Leave a Reply

Сүүлийн бичлэг