БНСУ-ын Ёндөнпу Ротари клуб нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох лабораторийн зориулалтын хөргөгчийг хандивлалаа.

2022 оны 5-р сарын 12-ны өдөр Олон улсын Ротари байгууллагын VTT9119269 төслийн хүрээнд, БНСУ-ын Ёндөнпу Ротари клуб, Монголын Улаанбаатар Ротари клуб, Рафаэл Интернэйшнл байгууллагаас АШУҮИС-ийн Эмнэлзүйн Молекул Оношлогооны Төвд 23.2 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох 338 л багтаамжтай -86 хэмийн гүн хөлдөөгч, 2-8 хэмийн 250л хэмжээтэй лабораторийн зориулалтын хөргөгчийг хандивлалаа.
Тоног төхөөрөмж гардуулах ажиллагаанд АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, Эмнэлэг хариуцсан захирал Д. Цэрэндавга, Улаанбаатар Ротари клубын 2019-2020 оны ерөнхийлөгч С.Энхтуяа, Рафаэл Интернэйшнл байгууллагын төлөөлөгчийн газрын дарга Д.Энхзаяа нар оролцож Монголын лабораторийн салбар дахь тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.
БНСУ-д төвтэй Рафаэл Интернэйшнл байгууллага нь 2007 оноос АШУҮИС-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд 2015-2017 онд КОЙКА-ийн санхүүжилтээр “АШУҮИС-ийн багш мэргэжилтнүүдийг чадавхижуулах төсөл”-ийн хүрээнд тус сургуулийн 200 гаруй багш судлаачийг Резидент сонголт, байгууллагын соёл, эрдэм шинжилгээ судалгааны арга зүй, цахим сургалт, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйн гэх мэт 7 чиглэлээр сургаж чадавхжуулж байсан билээ. Мөн 2014-2017 онд БНСУ-ын Нийгмийн Сайн сайхны төлөө сангийн санхүүжилтээр “Мэргэжилтний тасралтгүй хөгжил” хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ын 14 багшийг сургагч багшаар бэлтгэн Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Дархан хотын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй 500 гаруй эмч, мэргэжилтнийг 14 чиглэлээр сургасан байна.
АШУҮИС-ийн Эмнэлзүйн Молекул Оношлогооны Төв нь Олон улсын Ротари байгууллагын санхүүжилтээр хөгжиж буй орны эмнэлэг, эмч мэргэжилтнийг чадавхжуулах VTT GG 1991269 төслийн хүрээнд 2021 оны 7 сараас 12 сарыг хүртэл нийт 4 удаагийн онлайн сургалтыг Рафаэл Интернэйшнл байгууллага, АШУҮИС-ын Халдварт өвчин судлалын тэнхим, Нийгмийн эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн тэнхимтэй хамтран зохион байгуулсан юм. Сургалтын хүрээнд КОВИД-19 халдварын эмнэлзүй, оношилгоо, халдварын сэргийлэлт, хяналт, эмчилгээний Солонгос улсын туршлагыг хуваалцаж 200 орчим эмч, судлаач багш нар хамрагдсан билээ.
Тус төслийг санхүүжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн БНСУ-ын Ёндөнду Ротари клуб, Монгол улсын Улаанбаатар Ротари клуб, Рафаэль Интернэйшнл байгууллагад гүн талархал илэрхийлье.

 

Leave a Reply

Сүүлийн бичлэг