ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ! уриан доор АШУҮИС нийт 2000 гаруй мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр уриалсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ уриатайгаар АШУҮИС нэгдэн 2000 гаруй модыг тариад байна.
АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ойд зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 05 сарын 14-ны Үндэсний мод тарих өдрөөр “АШУҮИС-ийн төгөл”-ийг байгууллаа. Цаашид АШУҮИС-ийн салбар, бүрэлдэхүүн сургууль, харьяа эмнэлэг, хүрээлэн, төв, газар албадын нийт ажилтнууд, оюутан залуус хамтдаа 80,000 мод тарина.

Leave a Reply

Сүүлийн бичлэг