Хүний их эмч бэлтгэх Англи хэлний сургалттай хөтөлбөрт БНСУ, КАНАД, АНУ-ын оюутнуудыг суралцуулхаар боллоо

1.Манай их сургууль 2021 оноос эхлэж англи хэл дээр эмч бэлтгэх сургалтандаа АНУ-ын Жоржиа мужийн их сургуульд (premedical) 2 жил амжилттай суралцаж төгссөн БНСУ болон АНУ-ын оюутнуудыг суралцуулж байгаа.
Энэ үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор International Education Exchange Association, New Tokyo Medical University USA, Jeju International University нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ намраас БНСУ, КАНАД, АНУ аас нэмж 10 гаруй оюутан хүлээн авч, манай хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт суралцуулахаар боллоо.
2. АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл болох Эд, эс, үүдэл эсийн судалгаа, эмчилгээг хөгжүүлэх зорилгоор National Biobank of Korea- н удирдлага, үйл ажиллагаатай танилцаж, хамтын үйл ажиллагааг эхлүүллээ.
3. Seoul National University- н ерөнхийлөгч профессор Se-Jung Oh-той уулзан судалгааны хамтарсан төсөл, багш, оюутан солилцох талаар ярилцаж санамж бичиг байгуулан, хамтран ажиллахаар боллоо.

Leave a Reply

Сүүлийн бичлэг