“МИНИЙ ХОТ-МИНИЙ ГЭР” бүх нийтийн цэвэрлэгээний өдөрлөг зохион байгуулагдлаа

“Хөдөлмөрч оюутан” дэд хөтөлбөр
АШУҮИС-ийн Оюутан хөгжил хөтөлбөрийн “Хөдөлмөрч оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд “Миний хот-Миний гэр” цэвэрлэгээний өдөрлөгийг 2022 оны 4-р сарын 30, 5-р сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт НЭМС, СС, БАС, ЭЗС болон Говь-Алтай салбар сургууль, Дорноговь салбар сургуулийн нийт 1200 гаруй оюутнууд Сэлбийн голын дагуу Натур худалдааны төвийн гүүрнээс 100 айлын гүүр хүртэлх талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай болон мод тарьмагжуулах хэсгийн хог, АШУҮИС-ийн төв байр, Дорноговь, Говь-Алтай салбар сургуулиудын дотор, гадна талбайг цэвэрлэн цэвэр орчинг бүрдүүллээ. Түүнчлэн цэвэрлэгээ хийж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэхээр BVVM хувь хүний хөгжлийн клубын оюутнууд халуун аарц, чацаргана бэлтгэж үйлчиллээ. Өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж оролцсон нийт оюутан залуус, зохион байгуулсан арга зүйч, багш нар, BVVM хувь хүний хөгжлийн клубын хамт олондоо баярлалаа.

Leave a Reply

Сүүлийн бичлэг