БНСУ-ЫН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, БАГШ, ОЮУТНУУДЫГ БОГИНО ХУГАЦААГААР СУРАЛЦУУЛАХААР БОЛОВ

           АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, албаны хүмүүс БНСУ-ын Йонсей Анагаах Ухааны Их сургуулийн ерөнхийлөгч, профессор Dong-Sup Yoon-тэй уулзалт хийн Йонсей их сургуультай хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож байгааг онцлон дурдлаа. Тус их сургуульд багш, оюутныг богино хугацаагаар суралцуулахаар тохирч, уламжлалт найрсаг хамтын харилцаагаа сэргээлээ. Hankuk University-н ерөнхийлөгч профессор Park Jeong-Woon-тaй албан уулзалт хийн судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх, багш, оюутан солилцох тухай санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо.
          National Biobank of Korea-д зочлон, биобанкны дээж хадгалах нөхцөл, барилгын зургийн даалгавар болон хууль эрх зүй зэрэг үйл ажиллагаатай танилцлаа. АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд захирал, профессор Н.Хүрэлбаатар, National Biobank of Korea-ийн захирал профессор Sang Yun Cho нар ген, эд, эсийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

Leave a Reply

Сүүлийн бичлэг