“Мэдээллийн технологи, Мэдээллийн систем XIX” олимпиад амжилттай боллоо

Био-Анагаахын сургуулийн Физик, Мэдээлэл зүйн тэнхимийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мэдээллийн технологи, Мэдээллийн систем XIX” олимпиадыг 2022 оны 5 сарын 19-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг олимпиадын нэгдүгээр шатанд Анагаахын болон Эрүүл мэндийн суурь боловсрол, Эм зүй шаталсаны нэгдүгээр дамжааны 34 оюутан хамрагдан, хоёдугаар шатанд 22 оюутан шалгарав. Олимпиадын үйл ажиллагааг нээж Физик, Мэдээлэл зүйн тэнхимийн ахлах багш ТУ-ны доктор Ц.Жавзмаа үг хэлж оюутан залуус, зохион байгуулагчдад амжилт хүслээ.

 

Шүүгчийн бүрэлдэхүүнд Физик, мэдээлэл зүйн тэнхимийн багш АУ-ны магистр Б.Одгэрэл, ТУ-ны доктор Ц.Жавзмаа нар ажиллав.

“Мэдээллийн технологи, Мэдээллийн систем XVIII” олимпиад хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан.

I шатанд оюутнуудаас мэдээллийн технологийн хэрэглээний ур чадвар, мэдлэгийг үнэлэх MS Word, MS Excel, MS PowerPoint, Сүлжээ, Үйлдлийн систем, Интернетийн төрлөөр 70 онооны сорилыг явуулахад 22 оюутан дараагийн үед шалгарав.

II шатанд шалгарсан оюутнуудаар MS Excel, HTML төрлөөр гардан даалгавар гүйцэтгүүлэн, I, II, III байруудыг шалгаруулж батламж, мөнгөн шагналаар шагнав. Үүнд:

  • I байр: Эм зүй шаталсаны нэгдүгээр дамжааны О.Индра, мөнгөн шагнал
  • II байр: Эрүүл мэндийн суурь боловсролын дамжааны 122 дүгээр хэсэг Ж.Номин, мөнгөн шагнал
  • III байр: Эрүүл мэндийн суурь боловсролын дамжааны 122 дүгээр хэсэг Э.Буянхишиг, мөнгөн шагнал

Олимпиадын шагнал болон үйл ажиллагааны зардлыг гарган Оюутны клуб, тэнхимийн үйл ажиллагааг дэмжин ажилласан Био-Анагаахын сургуулийн захирал Г.Дарамбазар болон арга зүйч нартаа талархал илэрхийлье.

Leave a Reply

Сүүлийн бичлэг