АШУҮИС-ийн удирдлагууд ОХУ-ын Красноярскийн Эрүүл Мэндийн дэд сайд болон Красноярскийн Анагаахын Их Сургуулийн төлөөлөгч нарыг хүлээн авлаа

2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр АШУҮИС-ийн тэргүүн дэд захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Дамдиндорж, АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан дэд захирал, АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва тэргүүтэй удирдлагууд ОХУ-ын Красноярскийн Эрүүл Мэндийн дэд сайд Москвина Анна Евгеньевна, Красноярскийн Анагаахын Их Сургуулийн ректор Протопопов Алексей Владиморович, Красноярск Бүсийн Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төвийн ерөнхий эмч Янин Вадим Николаевич, ОХУ-ын ЭСЯ-ын  соёлын атташе, ОХУ-ын ЭМЯ-ны харьяа Оросын Анагаах Ухааны Академийн Эрхүү дэх салбарын төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар их сургуулиуд үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулга хийж, АШУҮИС-ийн их сургуулийн эмнэлгүүд дээр Нярайн скрининг оношилгоо болон элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг хамтран хэрэгжүүлэх  талаар санал солилцлоо. Мөн их сургуулиудын хооронд багш, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр харилцан суралцуулах талаар тохиролцов.

 

 

Leave a Reply

Сүүлийн бичлэг