АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн оюутнууд ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ аянд амжилттай оролцлоо

Говь- Алтай аймгийн Биеийн тамир спортын хорооноос  “Илүүдэл жингүй-эртэч Монгол” аяны хүрээнд өглөөний дасгал хөдөлгөөн, уралдаан тэмцээн зохион байгуулсан ба үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдсан байгууллага, хамт олон, хувь хүнийг шагнаж урамшууллаа.

Энэ үйл ажиллагаанд  АШУҮИС-ийн Говь- Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн багш Ж.Болдцэцэг, Н.Түмэндэмбэрэл болон оюутан залуус сургууль хамт олноо төлөөлөн  амжилттай оролцож, Сувилахуйн клубийн баг 3-р байранд шалгарсан байна.

 

Leave a Reply

Сүүлийн бичлэг