Зүүн Финляндын Их Сургуулийн төлөөлөгчид айлчиллаа

АШУҮИС-ийн НЭМС болон Зүүн Финляндын Их Сургуулийн хамтарсан багш, оюутан солилцох хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн магистрын хөтөлбөрийн захирал  профессор Юси Кауханен, Нийтийн эрүүл мэндийн бодлого болон эдийн засгийн тэнхимийн ахлах багш, дэд профессор П. Жавхланбаяр, Нийгмийн ухааны тэнхимийн ахлах судлаач доктор Б.Энхжаргал нар 2022 оны 6 дугаар сарын 14-19 өдрүүдэд айлчлал хийж, хамтарсан ажлуудыг хэрэгжүүлж байна. 2022 оны 6 сарын 15-ны өдөр АШУҮИС-ийн тэргүүн дэд захирал Б.Дамдиндорж, Гадаад харилцааны газрын дарга Б.Амартүвшин нар зочдыг хүлээн авч уулзан хоёр сургуулийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. Уулзалтын үеэр хоёр сургуулийн хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийг батлах, НЭМ-ийн магистрын олон улсын хөтөлбөр, богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрүүдэд АШУҮИС-ийн оюутнуудыг тэтгэлэгтэй хамруулах зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэв.
Айлчлалын хүрээнд Зүүн Финландын Их Сургуулийн профессорууд Эрүүл мэндийн тэгш бус байдлын нийгэм-эдийн засгийн болон сэтгэлзүйн  асуудлууд , Эрүүл мэндийн систем, тогтвортой хөгжлийн зорилт ба эрүүл мэндийн тэгш бус байдал зэрэг сэдвүүдээр АШУҮИС-ийн багш, судлаачид, төгсөлтийн хөтөлбөрийн оюутнууд болон эмч, мэргэжилтэнүүдэд сургалт зохион байгууллаа.

Leave a Reply

Сүүлийн бичлэг