ЯПОН УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУД ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТАНД ХАМРАГДАХААР БОЛЛОО.

АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, Багшийн хөгжил, цахим сургалтын газрын дарга Г.Батбаатар, АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн захирал М.Адилсайхан нарын Япон улсад хийж буй албан айлчлал амжилттай үргэлжилж байна.
1. Жайка олон улсын байгуулагын Хүний хөгжлийн газрын дарга Сакума Жун, Эрүүл мэндийн 4-р баг, 2-р бүлгийн дарга Ёошида Томояа, эрүүл мэндийн хөтөлбөрийн мэргэжилтэн Ханато Риса, Зүүн Азийн хариуцсан дэд захирал Имаёоши Моеко нар болон бусад холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийг 350 ороор нэмж өргөтгөх талаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилтуудыг тодорхойллоо.
2. Олон улсын эрүүл мэнд, нийгэм хамгааллын их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Такаги Күнинори болон бусад удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан оюутан солилцох, Монгол улсаас суралцах оюутны элсэлтийн тоог нэмэх болон Япон улсад хүний их эмчээр суралцаж буй Монгол оюутнуудыг төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах боломжийг нээсэн үр дүнтэй уулзалт боллоо.
3. Японы эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Олон улсын эрүүл мэндийн тусламж үзүүлэх Нарита эмнэлэг, Токио хотын төвийн дүүргийн яаралтай тусламжийн Мита эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн Сано төвийн удирдлага, үйл ажиллагаатай танилцан санал солилцож хамтран ажиллахаар боллоо.
Мөн АШУҮИС-ийн удирдлагууд Жичи анагаах ухааны их сургууль, Каназава их сургуульд албан айлчлал хийнэ.

Leave a Reply