МАНАЙ ИХ СУРГУУЛЬ ДЭЭР ЯПОН УЛСЫН КАНАЗАВА ИХ СУРГУУЛЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА БАЙГУУЛЖ, ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

АШУҮИС-ийн удирдлагууд Каназава их сургуулийн ерөнхийлөгч, профессор Вада, бусад удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцаж, хоёр тал төлөөлөгчийн газар байгуулан багш, эмч мэргэжилтэн, оюутнуудыг харилцан солилцох, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийхээр тохиролцлоо.
Жичи анагаах ухааны их сургуулийн ерөнхийлөгч, профессор Нагай, төгсөлтийн сургалтын захирал, профессор Онака, их сургуулийн эмнэлгийн захирал, профессор Кавай нартай уулзаж багш, эмч, оюутан солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх, эпилепсийн мэс заслыг хоёр тал хамтран АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлэг дээр хийхээр боллоо. Мөн туршилтын амьтны төв, ген эмчилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Leave a Reply