ТӨСЛИЙН ХУРААНГУЙ:
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн (NIH)-гийн санхүүжилтээр Дюк Их Сургууль, Техасын Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Хүрээлэн буй орчин, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төв” төсөлд судлаач сонгон шалгаруулна.
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин болон хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийх
САНХҮҮЖИЛТ: Судалгааны төсөв, судлаачийн цалин олгоно. 3 сарын хугацаагаар АНУ-д суралцах тэтгэлэг
СУДАЛГАА ХИЙХ ХУГАЦАА: 15 сар /Бүтэн цагаар/
СУДЛААЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр болон докторын сургалтад суралцаж буй оюутан байх
- Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуй чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байх
- Бие дааж судалгааны арга зүйг боловсруулах, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
- Ёс зүйтэй, харилцааны ур чадвартай байх
- Багаар ажиллах болон ачаалал даах чадавхитай байх
- Сургалтын дараа хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах чин хүсэл сонирхолтой байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Монгол улсын иргэн байх /Иргэний үнэмлэхний хуулбар/
- Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр болон докторын сургалтад хамрагдаж буйг батлах тодорхойлолт, дүнгийн хуулбар
- Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр дотоод, гадаадын их, дээд сургуулийг төгссөн бакалаврын диплом. /хуулбар/
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах хүсэл, сонирхолыг илэрхийлсэн тайлбар /Англи болон Монгол хэл дээр/
- Ажлын болон ур чадварын дэлгэрэнгүй мэдээлэл буюу CV /Англи болон Монгол хэл дээр/
- Англи хэлний мэдлэгийг илэрхийлсэн баримт бичиг: IELTS 6.5, TOEFL 88, CAE 176, CPE 176-с дээш. /Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр гадаадын их, дээд сургуулийг англи хэл дээр төгссөн бол хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн байх шаардлагагүй./
ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Дээрх шаардлагыг хангасан судлаачид бүрдүүлэх материалын дарааллын дагуу 1 PDF болгон geohealthhubmongolia@mnums.edu.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 14-ийг дуустал хүлээн авна. Холбоо барих утас: 99109659
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ДАРААХ БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛНА:
- Баримт бичгийн шалгаруулалт: 2022 оны 10 дугаар сард
- Ярилцлагын шалгалт: 2022 оны 11 дүгээр сард /Англи хэл дээр/