ТҮРЭЭСЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь дараах объектуудыг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

  1. Сонгон шалгаруулалтын нэр

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн доорх объектуудыг тухай чиглэл, зориулалт тус бүрээр түрээслэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах;

Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагаас өмнө АШУҮИС-ийн төв байрны 211 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлсэн байна. Битүүмжилсэн дугтуйн гадна сонгон шалгаруулалтын нэр, зориулалтыг тодорхой бичсэн байна.

  1. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын дагуу Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоох заавар, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолыг үндэслэн зохион байгуулна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын дагуу Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

  1. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

            Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч АШУҮИС дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 312003 дугаартай утсаар болон www.mnums.edu.mn  цахим хуудас, gerlee.m@mnums.edu.mn   хаягаас мэдээлэл авна уу.

Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Зоригийн гудамж, АШУҮИС-ийн төв байр, 2 давхар, 212 тоот

Холбогдох албан тушаалтан:

Утасны дугаар: 11-329160

 

Leave a Reply