ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАМТАРСАН СУДАЛГАА ХИЙХЭЭР БОЛЛОО

Япон улсын Токушима их сургуулийн eрөнхийлөгч, профессор Ясухико Кавамурагийн урилгаар АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, Эрдмийн сургуулийн захирал А.Шийрэвнямба нар тус сургууль дээр ажиллаж, харилцан ойлголцлын санамж бичиг болон эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Хоёр их сургуулийн хамтын үйл ажиллагааг улам өргөжүүлэх талаар eрөнхийлөгч, профессор Ясухико Кавамура, бусад удирдлагуудтай санал солилцож, үйл ажиллагаатай нь танилцав.
Мөн Шига анагаах ухааны их сургуулийн eрөнхийлөгч, профессор Шинжи Үeмото, дэд eрөнхийлөгч Икуо Тоояама бусад профессоруудтай уулзаж, хоёр сургуулийн багш, судлаачид хамтарсан судалгаа хийх, хоёр улсын оюутан, суралцагсдыг солилцох үйл ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцов.
Айлчлалын хүрээнд Токушима их сургууль, Шига анагаах ухааны их сургуульд Монгол улсаас суралцаж буй багш, судлаачидтай уулзан судалгааны ажлын явцтай нь танилцаж, цаашид хэрхэн үргэлжлүүлэх, хамтран ажиллах талаар ярилцав.

Leave a Reply