mn

ХЭНТИЙ АЙМГИЙН УАУ-Ы ТӨВ ЭМНЭЛГИЙН 30 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД МАУОУС-ИЙН ХАМТ ОЛОН ОРОЛЦЛОО.

Монгол улсын хүний гавьяат эмч, академич, АУ-ы доктор, профессор Намралын Төмөрбаатарын нэрэмжит Хэнтий аймгийн уламжлалт анагаах ухааны төв эмнэлэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг 2022 оны 7 сарын 21-23-ны өдрүүдэд тохиолоо.

Монголын уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ, эмчи  лгээ, урьдчилан сэргийлэх аргад өргөн хэрэглэгддэг эмийн ургамлын нөөц, тархалт, ашиглалт хамгаалалтын талаарх мэдлэг дадлыг эрүүл мэндийн анхан шатны мэргэжилтнүүдэд олгох, үр шимийг иргэдэд үр дүнтэй хүргэх зорилгоор  “Хэнтий аймгийн ургамал газар зүйн Хэнтий, Монгол дагуур, төв халхын бүсэд ургаж буй эмийн ургамлын тархалт, нөөц ашиглалт, хамгаалалт” хэлэлцүүлэгт сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар оролцсон.

Тус хэлэлцүүлэгт МАУОУС-ын захирал профессор Д.Цэнд-Аюуш, Уламжлалт Жор Судлалын Тэнхимийн эрхлэгч дэд  профессор Б.Цэрэнцоо, Уламжлалт Жор Судлалын Тэнхимийн дэд профессор Ж.Байгальмаа нар “Эмийн ургамлын зохистой хэрэглээ”-ний талаар илтгэл тавьж оролцов.  Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төв эмнэлэгтэй шефийн холбоотой ажилладаг Зүү төөнө заслын тэнхимийг төлөөлөн эрхлэгч, анагаах ухааны доктор В.Энхтуяа тус үйл ажиллагаанд оролцлоо.

Leave a Reply