mn

БАГШ БОЛ СУРГУУЛИЙН ҮНЭТ КАПИТАЛ СЭДЭВТ СЕМИНАРЫГ МАУОУС АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АШУҮИС, МАУОУС-ийн “Багшийн хөгжлийн дэд хөтөлбөр”-ийн хүрээнд “Багш бол сургуулийн үнэт капитал” сэдэвт семинарыг МАУОУС-ийн хамт олон Багш, хөгжил цахим сургалтын газар, Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газартай хамтран 2022 оны 9 сарын 13-ны өдөр зохион байгуулав.

Сургалтад Монгол улсын гавьяат багш, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар, ТӨСБЗГ-ийн газрын дарга АУ-ны доктор, профессор Я.Энхтөр, БХЦСГазар НУ-ны доктор С.Хандмаа, ТӨСБЗГ-ын арга зүйч, МАУОУС-ийн 30 гаруй багш нар оролцов. Тус сургалтаар АУ-ны доктор, профессор Я.Энхтөр “Сургалтын хөтөлбөрийг агуулга, шинэчлэл, хөтөлбөрийн дэд хорооны үйл ажиллагааны асуудал” сэдвээр УАУ-ны их эмч бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл, түүнд тавигдах шаардлага, дэд хорооны журмын шинэчлэх үнэлгээг хэлэлцэн санал солилцов.

НУ-ны доктор С.Хандмаа “Багшийн хөгжлийн хөтөлбөр, багшийн ажлын үнэлгээний сэдвээр багш сонгон шалгаруулж, ажилд урих, багшийн хөгжлийг дэмжих, багшийн ажлын үнэлгээний шалгуур, цаашид багшийг чадавхжуулах сургалт, багш хөгжүүлэхэд анхаарах, багш солилцох чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагааны талаар МАУОУС-ийн багш нарт мэдээллэв. АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж “Багш байх мөн чанар, хичээл хоорондын шүтэн барилдага”, Академич Ш.Болд “Лекц унших урлаг”, Уламжлалт эмчилгээний тэнхимийн ахлах багш Н.Занди “Хувь хүний хөгжлийг дэмжих “Арт-терапи” сэдэвт лекцийг багш нарт сонордуулан МАУОУС-ийн багш нар идэвхтэй оролцон хичээлийн шинэ жилийг багшийн хөгжлийг дэмжин амжилттэй эхлүүллээ.

Leave a Reply