АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор профессор Н.Хүрэлбаатар шинээр ажилд орсон багш нарыг хүлээн авч уулзан их сургуулийнхаа алсын хараа, хөгжлийн бодлого, багшийн үнэ цэнэ, эрдэм шинжилгээ судалгаа, сургалт, эмнэл зүйн үйл ажиллагааны томоохон ололт амжилт, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, мөн эв эеийг эрхэмлэн, эрдэм мэдлэгээ тасралтгүй дээшлүүлж, идэвх санаачилга, эрч хүчтэй үр дүн гаргаж ажиллахыг хүслээ.
АШУҮИС-ийн багшийн сонгон шалгаруулалт 8 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 68 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаачдаас 24 нь шалгарч багшаар ажиллахаар боллоо. Багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.