mn

АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭН, ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэн, төгөлдөржүүлэх төсөл”-ийн I үе шат дуусаж байгаатай холбогдуулан төслийн үр дүнг танилцуулах хамтарсан зохицуулах хорооны хурлыг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Хуралд: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар, Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шиничи Танака болон АШУҮИС-ийн удирдлага, Монгол-Японы эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэн төгөлдөржүүлэх төслийн хамт олон оролцлоо.

Хамтарсан зохицуулах хорооны хурлаар 2017 оноос эхэлсэн төсөл нь 5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, тайланг хүлээн авахаар шийдвэрлэлээ.

Тус төслийг хэрэгжүүлэхэд дэмжиж ажилласан Япон Улсын засгийн газар, Япон Улсын элчин сайдын яам, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Япон Улсын Токүшма Их сургууль, Эхимэ Их сургуулийн профессорууд, төслийн багийн хамт олон, Монгол Улсын Засгийн газар, БШУЯ, ЭМЯ, Сангийн яам, Гадаад харилцааны яамны хамт олонд талархал илэрхийлье.

Leave a Reply