mn
mn

ТУРШИЛТЫН АМЬТНЫ ОРЧНЫ ИЖ БҮРДЭЛ БЭЛЭГЛЭЛЭЭ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-анагаахын хүрээлэн, Тархи судлалын лаборатори, Туршилтын амьтны төвд судалгааны ажил гүйцэтгэх нөхцөл бололцоог хангахад дэмжлэг үзүүлсэн Япон улсын Жичи анагаах ухааны их сургууль, Япон улсын Тояама их сургуулийн хамт олон болон тус сургуулийн докторын дараах судлаач АУ-ы доктор Н.Наранбат, АУ-ы доктор Ч.Чинзориг нарын зүгээс туршилтын мэрэгч амьтны орчны иж бүрдэл илгээсэн байна. Судлаач нарын судалгааны ажлыг дэмжиж байдагт АШУҮИС-ийн хамт олон болон судлаач  нарынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Судлаач нарынхаа эрдэм судлалын ажилд амжилт хүсье.

Leave a Reply

Сүүлийн бичлэг