mn
mn

АШУҮИС-ИЙН УДИРДЛАГА ЯПОН УЛСЫН ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД АЙЧЛАЛ ХИЙЖ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

2022 оны 11 дүгээр сарын 24-ний АШУҮИС-ийн Тэргүүн дэд бөгөөд Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж, Хүүхдийн Өсөлт Хөгжилтийн Үндэсний Төв (National Center for Child Health and Development) – ийн Ерөнхийлөгч Такаши Игараши нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, докторын болон докторын дараах, эмнэлзүйн мэргэжил дээшлүүлэх урт, богино хугацааны сургалт зохион байгуулахаар харилцан тохиролцлоо. Гэрээг байгуулахад АШУҮИС-ийн Тэргүүн дэд бөгөөд Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж АШУҮИС-иас Япон улсын Хүүхдийн Өсөлт Хөгжилтийн Үндэсний Төв (National Center for Child Health and Development) – д богино хугацааны судлаачаар суралцаж буй Био-Анагаахын Хүрээлэнгийн Судалгаа Боловсруулалтын төвийн эрхлэгч, БиоАС-ийн Гистологийн тэнхимийн багш АУ-ны доктор Б.Хонгорзул, АУС-ийн Хүүхдийн тэнхимийн багш АУ-ны доктор Б.Хишигжаргал Япон улсын Хүүхдийн Өсөлт Хөгжилтийн Үндэсний Төв (National Center for Child Health and Development) – ийн Ерөнхийлөгч Такаши Игараши, Төвийн эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Мурио Касахара, Судалгааны Институтын захирал Профессор Акихиро Умезава, нар оролцлоо.

Leave a Reply

Сүүлийн бичлэг