Монгол улсад гадны улсаас суралцахаар ирж байгаа оюутнуудад шинэ орчинд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх, Монгол улсын соёл, амьдралын хэв маягын талаар олон талт бодитой мэдээлэл олгох зорилгоор 2022.11.30-нд БШУЯ, МОХ, АШУҮИС, МУБИС, МУИС, СУИС, ШУТИС, ХААИС, Нийслэлийн Цагдаагын Удирдах Газар, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Гадаадын Иргэн Харьяатын Газартай хамтран зохион байгууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээнд АШУҮИС-ийн талаас Оюутны Хөгжлийн Удирдлагын Газар, АШУҮИС-ийн Оюутны Соёлын Төвийн дэргэдэх “OST Entertainment” урлагийн клуб, АШУҮИС-д суралцаж буй Япон, БНАСУ, Лаос, Канад, ОХУ, Герман улсын АУС-н 1-5-р дамжааны 21 оюутан оролцов. Мөн АШУҮИС-ийн “Эмч” клубын оюутнууд Монгол улсад гадны улсаас суралцахаар ирсэн 65 оюутан залуусд Англи хэл дээр эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллаа.