kuşadası escort kayseri escort kocaeli escort canlı maç izle güvenilir bahis siteleri deneme bonusu veren siteler
mn
mn

ХОВОР ТОХИОЛДОХ ЭМГЭГҮҮДИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ АСУУДАЛД СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн Анагаахын Тэнхим, Монголын Хүүхдийн Анагаахын Академиас жил бүр зохион байгуулагддаг “Хүүхдийн анагаах-2022” эрдэм шинжилгээний хурлыг Био-Анагаахын хүрээлэнтэй хамтран 2022 оны 12-р сарын 9-нд “Ховор тохиолдох эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний асуудалд” сэдвээр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хуралд эмнэлзүйн ховор тохиолдлын оношилгооны чиглэлийн дэлхийн шилдэг, олон жилийн дадлага туршлагатай мэргэжилтнүүд урилгаар оролцлоо:

  • Япон улсаас Professor Akihiro Umezawa (Япон улсын Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн судалгааны Үндэсний институтийн гүйцэтгэх захирал), Professor  Hitoshi Osaka (Япон улс, Точиги, Жичи Анагаах ухааны их сургууль, Хүүхдийн тасгийн эрхлэгч, Хүүхдийн мэдрэлийн эмч), Professor Reiko Horikawa (Япон улсын Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дотоод шүүрэл, бодисын солилцооны тасгийн эрхлэгч, хүүхдийн дотоод шүүрлийн эмч),
  • Австрали улсаас Elizabeth Emma Palmer (Австрали улс, Сиднейн хүүхдийн эмнэлгийн сүлжээ, Шинэ Өмнөд Уэльсийн Эмэгтэйчүүд, Хүүхдийн Эрүүл Мэндийн Их Сургууль, Клиникийн ахлах багш, Эмнэлзүйн генетикч),
  • БНХАУ улсаас Professor Fuyong Jiao (Хятадын Шаньси мужийн Ардын эмнэлэг, хүүхдийн эмнэлгийн ерөнхийлөгч, хүүхдийн эмч, профессор),
  • Бүгд Найрамдах Турк Улсаас Hulya Kayserili ( Турк улсын Истанбулийн Кёк Анагаах ухааны сургууль, Генетикийн эмгэгийн оношлогооний төв, Генетикийн тэнхимийн эрхлэгч)
  • АШУҮИС, АУС-ын Хүүхдийн Анагаахын Тэнхимийн эрдэмтэн багш нар эмнэлзүйн ховор тохиолдлын оношлогооны тухай, хамгийн сүүлийн үеийн ололт амжилтийн талаар ЭХЭМҮТ, Интермед, Аймаг, дүүргийн эмнэлгүүдээс хүрэлцэн ирсэн хүүхэд нярайн чиглэлийн 100 гаруй эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл хүргэж санал солилцсон.

Уг хуралд нийт 24 гаруй илтгэл ирсэнээс 8 илтгэл шалгаруулж хэлэлцүүлсэнээс Б.Мөнхсайхан нарын NTRK1 генийн мутациар үүсгэгдсэн өвдөлт үл мэдрэх, үл хөлрөх төрөлхийн эмгэгийн ховор тохиолдол түрүүлж, М.Цолмон нарын Чихрийн шижингийн MODY 5 хэлбэр хоёрт, Б.Гүен нарын Амьсгал, зүрх судасны эрхтэн тогтолцооны эмгэгээр хүндэрсэн, дерматомиозитын ховор тохиолдол гуравт орж батламж, мөнгөн шагналын эзэд боллоо.

 

Тус хурлын үеэр Монголын хүүхдийн анагаахын академийн оны шилдэг эмч шалгаруулав. 2022 оны академийн Шилдэг хүүхдийн эмчээр Нийслэлийн амгалан амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч АУ-ы доктор, хүүхдийн зөвлөх зэргийн эмч Л.Тунгалаг, шилдэг залуу эмчээр БЗД-ийн ЭМТ-ийн хүүхдийн эмч АУ-ы магистр, ахлах зэргийн хүүхдийн эмч Ш.Мөнхцэцэг нар шалгарлаа.

Leave a Reply

Сүүлийн бичлэг