kuşadası escort kayseri escort kocaeli escort canlı maç izle güvenilir bahis siteleri deneme bonusu veren siteler
mn
mn

АНАТОМИ-2022 ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд элсэн суралцаж буюу нийт оюутан залуусын дунд оюутны бие даан суралцах хүсэл зоригийг дэмжих, онол болон дадлагын хичээлийн уялдааг бататган, мэдлэг олгох зорилгын хүрээнд “АНАТОМИ-2022” сэдэвт олимпиад 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Олимпиадад Анатомийн хичээлийн дадлагын гүйцэтгэлийн үнэлгээ 80% болон түүнээс дээш тохиолдолд нэгдүгээр шалгуурыг хангаж, баг тус бүр 5 гишүүний бүрэлдэхүүнтэй 6 баг оролцлоо.

Тэмцээний шүүгчээр АУ-ны магистр АСШУТ-ийн эрхлэгч Г.Одбаяр, АУ-ны магистр ахлах багш Ж.Отгонбат, АУ-ны магистр НХСТ-ийн багш Э.Бат-Өлзий нар 5 даалгаврын хүрээнд ­­100 хүртэлх оноогоор дүгнэлээ.

1р байранд АСШУТийн дадлагажигч багш М.Энхбилэгийн удирдлагаар Сувилагч (бакалавр)104 хэсгийн оюутан багийн ахлагч Ө.Алтанбагана, Сувилагч (бакалавр)108 хэсгийн оюутан П.Оргилмаа, Сувилагч (бакалавр)106 хэсгийн оюутан Б.Саруул, Эх баригч 105 хэсгийн оюутан А.Энхцэцэг

2р байранд АСШУТийн дадлагажигч багш Б.Сүхбатын удирдлагаар Сувилагч (бакалавр)107 хэсгийн оюутан багийн ахлагч Б.Цээпилмаа, Сувилагч (бакалавр)108 хэсгийн оюутан М.Чагцалдулам, Сувилагч (бакалавр)111 хэсгийн оюутан З.Бибигүл, Ахуй засалч  101 хэсгийн оюутан Н.Өрнөхбуян, Эх баригч 106 хэсгийн оюутан С.Сарнай

3р байранд АСШУТийн багш Г.НямОчирын удирдлагаар Эх баригч 101 хэсгийн оюутан багийн ахлагч Ш.Болор-Эрдэнэ, Сувилагч (бакалавр) 103 хэсгийн оюутан Ч.Бямбасүрэн, Сувилагч (бакалавр)101 хэсгийн оюутан М.Мичидмаа, Сувилагч (диплом) 105 хэсгийн оюутан Г.Уранбилэг, Сувилагч (бакалавр) 110 хэсгийн оюутан М.Мандармаа нар тус тус өргөмжлөл, гарын бэлгээр шагнагдлаа.

 

Leave a Reply

Сүүлийн бичлэг