“Хүний гавал, хоншоор, эрүү, шүдний хувьсалын филогенез, онтогенез
хөгжлийн төлөв хандлагыг орчин үеийн монгол хүнийхтэй харьцуулж судалсан нь”
сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан АШУҮИС,
НАСС-ийн профессор МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, АШУ-ны доктор
профессор Н.Пүрэвжавт 2022 оны 12 сарын 30 өдөр Монгол улсын шинжлэх
ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар шинжлэх ухааны докторын зэрэг
олгов. Дипломыг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл гардуулж өгөв.
Н.Пүрэвжав 110 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллүүд бичиж
нийтлүүлжээ.
Тэрээр оношилгоо эмчилгээг боловсронгуй болгох талаар олон арван санаачлан
эмчилгээнд нэвтрүүлжээ. Түүний зохиосон шинэ бүтээл,оновчтой саналуудаас
дурвал:
Оновчтой саналын үнэмлэх:
· Хиймэл шүдийг хэл ярианд торхируулан хийх арга №10157
· Үүдэн шүдний налалтын өнцгийг тодорхойлох нь Эстедент багаж №10156
· Нүүрний хэлбэр тодорхойлогч №13040 ШБОС-83
· Шүдний нум тагнайн төлөв үүдэн шүдний налалтын өнцгийг буулгаж зурах
Симметрограф багаж №16317 ШБОС-88
· Фотостат багаж №13041
· Шүдний хатуу зөөлөн эдэд гарах өөрчлөлтийг эд эсийн төвшинд судлан үр
дүнг нүүр ам судлалын практикт нэвтрүүлэх нь №24025
· Шүд эрүүний гажиг засах арга №1207
Шинэ бүтээл оновчтой саналууд
· Хиймэл шүдийг хүний хэл яриа гоо сайханд зажлах чадвар тохируулж хийх
арга ШБОС-90
· Бүрэн шүдгүйдлийн үед үйлийн хэв авах хазалт тодорхойлох нь
· Гийгүүлэгч аьианы тагнайн зураглалыг ашиглан шүд тавилтыг засах нь
· Хэл ярианы ажиллагааг цаашид хиймэл шүдэн дээр зүгшрүүлж удирдах нь
· Өнцөг хэмжижгч хазайлтын өндөр тодорхойлогч циркуль тагнайн гүнийг
хэмжигч багаж
· Эрүүний булангийн өнцөг хэмжигч
· Мастикациограф багаж
· Ган шүдэлбэрийг гагнах төхөөрөмж
· Нүүрний тэгш хэмт Франкфурт хавтгайг тодорхойлогч багаж
АШУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав нь “Амны хөндийн эрүүл мэнд үндэсний
хөтөлбөр” 2000-2005 Халдварт биш өвчний хөтөлбөрийн амны хөндийн эрүүл
мэндийн дэд төсөл, “Монгол хүн 2020 үндэсний хөтөлбөр” зэрэг эрүүл мэндийн
олон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулахад оролцож ирсэн эрдэмтэн юм.