Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн Зөвлөлийн 2023 оны анхны хуралдаан нэгдүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.
АШУҮИС-ийн Эрдмийн Зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар ЭМЯ-ны захиалгат болон БШУЯ-ны Шинжлэх Ухаан Технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Өвсөн гурван халууны найрлагын ходоод, улаан хоолойн хорт хавдрын эсрэг нөлөө, Монгол улсад бүртгэгдсэн Шинэ Коронавирүст халдвар (SARS-COV-2)-ын эмнэлзүйн судалгаа, Монгол хүүхдийн бие махбод дахь бичил элементийн агууламжийн лавлагаа хэмжээ түүний өөрчлөлтийг илрүүлэх болон Монгол хүүхдэд таргалалтын биомаркерийг судлах зэрэг дөрвөн төслийг хэлэлцэн, эцсийн тайланг хүлээлгэн өгөхийг удирдагч нарт үүрэг болголоо.
