АШУҮИС-ийн Багшийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд багш нарт зориулан 2023 оны 1 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулсан “Судалгааны арга зүй ба бүтээл хэвлүүлэх нь” сэдэвт 2 багц цагийн сургалтад 21 багш хамрагдлаа. Судалгааны загвар, туршилт аргууд, судалгааны ёс зүй, судалгааны мэдээлэл боловсруулах, эмнэлзүйн туршилт судалгаа, цахим номын сангаас бүтээл татах боломжууд, олон улсын сэтгүүлд бүтээл хэвлүүлэх сайн туршлага зэрэг агуулгын хүрээнд Анагаах ухааны доктор, дэд профессор М.Сугармаа, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Ангармөрөн, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Гантуяа, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Оюунтөгс, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Б.Батзориг, Магистр З.Баярцэнгэл нар сургалтыг хөтлөн явууллаа.
Багш нартаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.