Монгол улсын засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 438 дугаар тогтоолд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдлага, багш, ажилтнуудад таниулах гэж тусгасны дагуу ‘Алсын хараа 2050’ монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний үе шат ‘шинэ сэргэлтийн бодлогын богино хугацааны сургалт’ сэдэвт сургалт 2023 оны 1 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд зохион байгуулагдаж 80 гаруй оролцогчид хамрагдлаа. Сургалтын Удирдлагын академийн багш нар удирдан явуулж ба цахим болон танхимын хосолсон сургалтад бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олголоо.
