ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Япон улсын Ниппон сангийн төлөөлөгчидтэй 2023-01-19-ний өдөр уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтанд УАУС-ын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш, гишүүд, нарийн бичиг, ЭМХТ-ийн хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын албаны дарга Ш.Алтанцэцэг, Ниппон сангийн Гүйцэтгэх захирал Юүжи Мори, ОУ-ын хөтөлбөрийн газрын төслийн зохицуулагч Хитоми Номияама нар оролцов. Ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш “Монгол улс дахь УАУ хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Мэргэжлийн салбар зөвлөлийн үүрэг” сэдвээр танилцуулга хийж, УАУ хөгжлийн хэтийн төлөв, тулгамдаж буй асуудал сэдвээр хэлэлцүүлэн, санал солилцов.