АШУҮИС-ийн оюутны дотуур байранд зохион байгуулах ажлын төлөвлөгөөний хүрээнд байранд амьдардаг оюутнуудад эмнэлгийн нөхцөлд болон бусад үед халдварт өртөх эрсдэл, аливаа эрсдэлээс биеэ хамгаалах, өөрийгөө хайрлах, бие хүнээ танин мэдэх болон сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, суралцах үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, сэдэлжүүлэхэд туслах зорилготой сургалт хийж ойлголт мэдлэг өгч ажиллалаа.
Сургалтыг Сувилахуйн сургуулийн Суурь сувилахуйн тэнхимийн ахлах багш, зөвлөх зэрэгтэй Ж.Сэргэлэнцэцэг, Суурь сувилахуйн тэнхимийн багш, зөвлөх зэрэгтэй М.Долгоржав нар удирдан явуулж, 1200 оюутны 3 дугаар байрны оюутнууд хамрагдлаа.
Сургалтын хөтөлбөрт халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх, унаж, бэртэж гэмтэх эрсдэлээс сэргийлэх, нуруугаа хамгаалах арга, бэлгийн дарамтаас сэргийлэх талаар мөн сэтгэл зүйн сургалтын хүрээнд өөрийгөө таних буюу үнэт зүйлээ тодорхойлох, зан чанараа тодорхойлон ганцаарчилсан зөвлөгөөнд хамрагдах агуулгууд багтсан байна.