Япон Улсын Олон Улсын Эрүүл Мэнд Нийгмийн Хамгааллын Их
Сургуулиас (ОУЭМНХИС) 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Япон Улсын
Засгийн Газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Азийн орнуудын эмнэлзүйн
болон туршилт судалгааны сүлжээ бий болгох, хөгжүүлэх, хамтран ажиллах нь”
сэдэвт олон улсын семинарт АШУҮИС-ийн дэд захирал Б.Дамдиндорж
“Эмнэлзүйн туршилт судалгааны өнөөгийн байдал” сэдвээр илтгэл
хэлэлцүүлэв.
Мөн АШУҮИС-ийн АУС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч Б.Баатарсүрэн
нь АШУҮИС болон ОУЭМНХИС хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон
Улсад 2022 оны 11 дүгээр сарын 01-28-ны өдрүүдэд Эмнэлзүйн туршилт
судалгаа чиглэлээр сургалтад хамрагдсан тайлангаа танилцуулав.
