АШУҮИС-ийн “Оюутны хөгжил” хөтөлбөрийн “Эрүүл авъяаслаг оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд МАУОУС-ийн оюутнуудын “Спортын бага наадам” амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээн нь МАУОУС-ийн багш ажилчид, магистр, резидент эмч нар, МАУТЭ-ийн эмч нар, МАУОУС-ийн УАУ-ны их эмч, ЗТЗ-ын их эмч, УА-ын Засалчийн оюутнуудын дунд хамт олонч, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, авъяас чадварыг хөгжүүлж, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилготой зохион байгуулагдсан ба энэ удаагийн тэмцээнд I-VI дамжааны 150 гаруй оюутан залуус оролцож, баг тамирчид 6 төрлөөр өрсөлдөн хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорилоо.
Тэмцээний нийт оноогоор тэргүүн байранд 4-р дамжааны баг тамирчид, дэд байранд 3-р дамжааны баг тамирчид, гуравдугаар байранд 1-р дамжааны баг тамирчид шалгарсан бөгөөд тэмцээний хаалтын үеэр спортоор тууштай хичээллэж, амжилт гаргаж буй оюутнууд болох УАУ-ны их эмчийн 605-р хэсгийн оюутан Ц.Анармаа, ЗТЗ-ын их эмчийн 201-р хэсгийн оюутан Х.Азбаяр нарыг шилдэг оюутнаар шалгаруулж шагнаж урамшууллаа.