kuşadası escort kayseri escort kocaeli escort canlı maç izle güvenilir bahis siteleri deneme bonusu veren siteler
mn
mn

МОНГОЛ – АНГЛИ – ЯПОН АНАГААХЫН ТОЛЬ БИЧГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Гадаад хэлний тэнхимийн багш нар 15 цуврал Монгол-Англи-Япон анагаахын толь бичиг бүтээх төслийг Япон улсын Нагояагийн Их Сургуулийн профессоруудтай хамтран 2021 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус төсөлд АШУҮИС-ийн АУС-ийн мэргэжлийн тэнхимийн нэр бүхий багш нар хамтран гүйцэтгэгчээр оролцжээ.
Японы анагаахын оюутнуудын стандарт сурах бичиг болох 15 цуврал “Анагаахын эмгэг: зурагт лавлах ном” (Medical Disease: An Illustrated Reference Guide)-д тусгагдсан анагаахын нарийн мэргэжлийн үг хэллэгийг түүвэрлэн гурван хэл рүү оноожээ.
Хамтарсан төслийн эхний үр дүн болох доорх цуврал толь бичгүүд Нагояагийн Их Сургуулийн санхүүжилтээр Япон улсад хэвлэгдэн ирж, нээлтээ хийлээ.
Үүнд:
– Н.Бира, Б.Март “ Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо Цуврал 1”
– Ө.Цолмон, Б.Лхам-Эрдэнэ, Э.Мөнх-Оргил “Зүрх судасны тогтолцоо Цуврал 2”
– Т.Баясгалан, Б.Гэрлээ “Чихрийн шижин, бодисын солилцоо, дотоод шүүрэл Цуврал 3”
– Д.Ичинноров, Т.Алдармаа “Амьсгалын эрхтэн тогтолцоо Цуврал 4”
– А.Отгонбат, Д.Нарандэлгэр “Цус судлал Цуврал 5”
– Т.Ариунаа, М.Отгонбаяр “Бөөр, шээсний замын өвчин эмгэг судлал Цуврал 8”
– Б.Жаргалсайхан, Ц.Төгс “Эх барих Цуврал 10”
Нээлтийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Дамдиндорж тэргүүтэй АШУҮИС-ийн удирдлагууд, Нагояагийн Их Сургуулийн Эрүүл мэндийн удирдлагын тэнхимийн профессор Ямомато Эйко, Био-Анагаахын сургуулийн захирал Г.Дарамбазар, Нагояа Их сургуулийн суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл болон толь бичгийг боловсруулсан эрдэмтэн, судлаач, багш нар оролцлоо.
Нээлтийн үеэр Био-Анагаахын сургуулийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, доктор /PhD/ Б.Төмөрхуяг, төслийг санаачлагч Нагояагийн их сургуулийн хүндэт профессор Нобуюүки Хамажима нар төсөл, түүний үр дүнгээс танилцууллаа. Тэд 15 цуврал Монгол-Англи-Япон гурван хэл дээр оноосон анагаахын нарийн мэргэжлийн үг хэллэг бүхий тустоль бичиг нь анагаахын мэргэжлээр суралцаж буй оюутан судлаачдад чухал гарын авлага болсныг цохон тэмдэглээд, цувралынхаа дээжээс АШУҮИС-ийн Төв номын санд хандивлалаа.

Leave a Reply

Сүүлийн бичлэг