Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/259 тоот тушаалын хүрээнд Био-Анагаахын сургуулийн “Багшийн хөгжлийн хөтөлбөр – 2023”-ийн нээлт 03 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хөтөлбөрийн нээлтэд дараах зочид уригдан сонирхолтой илтгэлээр олны сонорыг мялаалаа. Үүнд:
1. Монгол Улсын Ардын багш, Эрүүлийг Хамгаалахын Гавьяат Ажилтан, АШУ-ы доктор, профессор Ц.Лхагвасүрэн “Монгол үзэл баримтлалд суурилсан эмч бэлтгэх сургалтын загвар”
2. Түүхийн Ухааны доктор, СУИС-ийн дэд профессор Б.Баатархүү “Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл ба ёс суртахууны асуудалд” сэдвээр оюуны мялаалга өргөж, оролцогчдын асуултад хариуллаа.
Мөн ажлын хэсгийн ахлагч БУ-ны доктор, профессор Д.Тэмүүлэн хөтөлбөрийн хүрээнд анагаах ухааны боловсрол судлал, суралцахуй, судалгааны арга зүй, байгууллагын соёл, манлайлал, хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулах, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, ᠋докторын зэрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх, багш нарыг чадавхжуулах зэрэг үндсэн зорилтын хүрээнд цаашид зохион байгуулагдах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа.