Япон Улсын Олон Улсын Эрүүл Мэнд Нийгмийн Хамгааллын Их Сургуулиас (ОУЭМНХИС) 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Япон Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Азийн орнуудын эмнэлзүйн болон туршилт судалгааны сүлжээ бий болгох, хөгжүүлэх, хамтран ажиллах нь” сэдэвт олон улсын семинарт АШУҮИС-ийн дэд захирал Б.Дамдиндорж “Эмнэлзүйн туршилт судалгааны өнөөгийн байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Мөн АШУҮИС-ийн АУС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч Б.Баатарсүрэн нь АШУҮИС болон ОУЭМНХИС хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсад 2022 оны 11 дүгээр сарын 01-28-ны өдрүүдэд Эмнэлзүйн туршилт судалгаа чиглэлээр сургалтад хамрагдсан тайлангаа танилцуулав.
