mn
mn

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬД ХОЁР ДАХЬ МОДУЛЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй Салбар сургуулийн Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд заах арга зүй, хичээлийн хөтөлбөрөө боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, төсөл бичих чадавхыг дээшлүүлэх чиглэлээр хоёр дахь модуль сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Б.Дамдиндорж ахлагчтай ажлын хэсэг ажиллаж,  мэргэжилтний цогц чадамж, суралцахуйн тархи судлал, эрдмийн зөвлөл, хөтөлбөрийн дэд хорооны үйл ажиллагаа, оюутны хөгжлийн хөтөлбөр, төсөл бичих аргууд ба санхүүжилт, олон улсын төсөл бичих үйл явц, туршлага зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, салбар сургуулийн 50 багш, ажилтан, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Салбар сургуулийн багш нартаа ажлын амжилт хүсье.

Leave a Reply