mn
mn

ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД “СУРГАН ЗААХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

АШУҮИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын газар, Анагаах ухааны сургуулиас  2023 оны 03 дугаар сарын 14-өөс 2023 оны 04 сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулсан “Сурган заах арга зүй” сэдэвт сургалтад Монгол-Япон эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлгийн нийт 71 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтаар багшийн манлайлал, багшийн алтан дүрэм, багшийн ажлын гүйцэтгэл, эмнэл зүйн хичээлийн хөтөлбөр боловсруулах, идэвхтэй суралцахуйн аргууд, эмнэлзүйн сургалтад тонгоруу аргыг ашиглах, сургалтын хөтөлбөрийн үнэлгээ ба хичээлийн үнэлгээ зэрэг агуулгын хүрээнд Сургалтыг Боловсрол хариуцсан дэд захирал,  доктор, профессор Г.Батбаатар, ТӨСБЗГ-ын дарга, доктор, дэд профессор С.Хандмаа, Анагаах ухааны сургуулийн Мэдрэл судлалын тэнхимийн дэд профессор, доктор, дэд профессор Д.Бямбасүрэн, МАУОУС-ийн Зүү төөнө заслийн тэнхимийн дэд профессор, доктор, дэд профессор Б.Лагшмаа, БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн профессор, доктор, профессор С.Наранчимэг, Анагаах ухааны сургуулийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн багш, магистр Э.Хангай хөтлөн явуулав.

Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн суралцахуй, заах арга зүйн чадавхыг сайжруулах нь Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхэд чухал юм.

Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

Leave a Reply