Европын Холбооны Erasmus + “DigiHealth-Asia” төслийн хүрээнд Бельги, Франц, Их Британи, Тайланд, Пакистан болон Монгол улсыг оролцуулан нийт 10 их дээд сургуулиуд 2021 оноос хамтран ажиллаж байна. Эдгээр их дээд сургуулиудаас зөвхөн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь эрүүл мэндийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаараа онцлог бөгөөд төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа Монгол Улсын Их Сургууль болон бусад гадаадын их дээд сургуулиуд нь хиймэл оюун ухаан, мэдээлэл технологи, data science зэрэг шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачид юм.
Уг төслийн хүлээгдэж буй үр дүнд шүдний эмнэлзүйн салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, улмаар хүүхдийн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх, оношлогоо зөвөлгөөг хөдөө орон нутгийн алслагдмал хот суурин газрын цэцэрлэг сургуулиудад intraoral camera ашиглах мөн эмч эмнэлгийн ажилтан мэргэжилтнүүдэд магистрын түвшний төгсөлтийн сургалтын салбар дундын хөтөлбөр МУИС-тай хамтран хэрэгжүүлэх зорилготой.
2023.04.24-28-ны хооронд зөвлөх багийн гишүүн Франц улсын “Lumiere Lyon 2” их сургуулийн IUT Lumiere, DISP LAB-н профессор Giakomo Kahn Монгол улсад хүрэлцэн ирж сургалт судалгааны ажлын тал дээр төслийн багийхантай 5 өдрийн турш хамтран ажиллаж байна.
Профессор Giakomo Kahn-ийг 2023.04.24-ны өдөр АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж албан ёсоор хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд төслийн явц болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар хэлэлцсэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөтгөх, төслийг үр дүнтэй байлгах тал дээр тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.
2023.04.26-ны өдөр “Artificial Intelligence in Dentistry and Transdisciplinary Cooperation in Higher Education“ сэдэвт олон улсын хибрид симпозиумыг АШУҮИС дээр амжиллттай зохион байгууллаа. АШУИС-ийн талаас уг төслийг АУ-ны доктор Г. Ариунтуул болон МУИС-ийн талын төслийн менежерээр Информатикийн Ухааны Доктор М. Мэнд-Амар хариуцан хамтран ажиллаж байна. Олон улсын симпозиумд Франц, Тайланд, Япон, Солонгос, Монгол зэрэг орны илтгэгчид Хиймэл оюун ухааны чиглэлээр сүүлийн үед хийж буй судалгааны ажлуудынхаа ахиц дэвшил, үр дүнг хуваалцахын зэрэгцээ манай улсад тулгамдаж буй эрүүл мэндийн салбар тэр дундаа төрөлхийн дүлий хүүхдийн дунгийн суулгацын дараах сонсгол хэл яриаг цаашид хэрхэн хиймэл оюун ухаантай холбох талаар мэдээлэл солилцлоо.
Энэхүү үйл ажиллагаа нь Европын орнуудын зохицуулагч их сургуулиудын хиймэл оюун ухаан болон мэдээлэл технологийн чиглэлийн мэргэжилтнүүдийн туршлагаас монголын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдэд хиймэл оюун ухааны мэдлэг, чадварыг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан үйл явдал болж өндөрлөлөө.