mn
mn

GENERAL ENGLISH OLYMPIAD 13 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС –ийн Био-Анагаахын сургуулийн Гадаад хэлний тэнхимээс уламжлал болсон, 1- 6 дугаар дамжааны оюутнуудын хүсэн хүлээдэг “General English Olympiad 2023 ” нь 2023 оны 4 дүгээр сарын 17-нд 13 дахь жилдээ амжилттай явагдаж, нийт 147 оюутан оролцлоо.
Манай ГХТ-ийн дэргэдэх ETC клубын оюутнууд маань тэнхимийн багш нарын хамт тус олимпиадыг амжилттай зохион байгуулсан билээ.
Био-Анагаахын сургуулийн шинээр бүрэлдсэн англи хэлний ангийн оюутнууд амжилттай оролцсон бөгөөд тус олимпиад нь цахим хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог болсон юм. Ерөнхий англи хэлний цахим олимпиадны
• Тэргүүн байр A-130 хэсгийн оюутан Ж.Анужин
• Дэд байр AСБД-130 хэсгийн оюутан А.Номин
• Гутгаар байр НАСС -304 хэсгийн оюутан Б.Гийгүүлэн
• Тусгай байр AУС-534 хэсгийн оюутан Б.Номин
• Тусгай байр БАС-228 хэсгийн оюутан Б.Цэцэн
• Тусгай байр AСБД-129 хэсгийн оюутан Э.Мөнхдулам
• Тусгай байр АСБД-130 хэсгийн оюутан А.Алтанбагана
• Тусгай байр ЭМСБД-101 хэсгийн оюутан Б.Болор-Эрдэнэ
• Тусгай байр АУС-534 хэсгийн оюутан Ц.Мөрөн
• Тусгай байр ЭММЗ-201 хэсгийн оюутан Б.Ган-Эрдэнэ нар шалгарсан бөгөөд тухайн оюутнуудыг БАТЛАМЖ, мөнгөн шагналаар урамшуулсан болно.
АШУҮИС-ийн оюутнууд маань ГХТ –ээс жил бүр зохион явуулдаг “General English Olympiad” идэвхтэй оролцохоос гадна шалгарсан оюутнууд нь улсын их, дээд сургуулиудын Англи хэлний олимпиадад оролцох эрхтэй болдог юм.
Англи хэлний мэдлэгээ шалгах, идэвхийлэн сурах сэдэл өгдөг “General English Olympiad 2023” олимпиадад амжилттай оролцсон АШУҮИС –ийн нийт оюутнууддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Leave a Reply