mn
mn

WE-CARE WE-SHARE ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧИД АЙЛЧИЛЛАА

АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн Бие Бялдар Судлалын Тэнхимийн урилгаар Хонконгийн Политехникийн Их Сургуулийн хөдөлмөр заслын багш, “We-Care We-Share” төслийн зохицуулагч Тан Кин Чун, Тони Вонг Ка Кеунг, Хонконгийн Сэргээн Засахын Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор Шейла Пурвес нар 2023 оны 4 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Монгол улсын сэргээн засах тусламж үйлчилгээ, хөдөлмөр заслын туслах хэрэгсэл, технологийн нөхцөл байдал, Монгол Японы эмнэлэг, Сэргээн засах клиник эмнэлэг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, ШУТИС-ийн Биомеханикийн лабораторитой зэрэгтэй танилцсан. Эмнэлгүүдийн сэргээн засахын тусламж үйлчилгээнд  хөдөлмөр заслын туслах технологи ялангуяа түлэнхийн дараа дэвшилтэт технологи нэн шаардлагатай байгааг харж цаашид хамтран ажиллах боломжуудыг ярилцлаа.

Сувилахуйн Сургуулийн оюутнууд, Бие Бялдар Сэргээн Засахын Монголын Нийгэмлэг, Тэгш нийгэм холбоо ТББ, АИФО байгууллагын Монгол дах суурин төлөөлөгчийн газрын төлөөллүүдэд туслах технологийн тухай, БНХАУ-ийн Юньнан мужид туслах технолгийн лаборатори байгуулсан Хонконгийн туршлагыг танилцуулсан.

АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан тэргүүн дэд захирал Б.Дамдиндорж, Сувилахуйн сургууль-ийн захирал Б.Оюунгоо нартай хоёр сургуулийн хооронд олон талт хамтын ажиллагааны санал солилцон хамтран ажиллах дараах чиглэлүүдийг тодорхойлсон. Сувилахуйн сургуульд “Хөдөлмөр заслын туслах технологийн 3D принтерийн лаборатори” байгуулах боломж, хөдөлмөр заслын багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан төсөл, судалгаа шинжилгээний ажил явуулах, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж хөдөлгөөн засал, сувилахуй болон бусад чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.

 

Leave a Reply