АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Н. Хүрэлбаатар Америкийн Нэгдсэн Улсын Техасын Их Сургуулийн Галвестон дахь Анагаахын төвийн ерөнхийлөгч, профессор Чарлес Моутонтой уулзан хамтран ажиллах талаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн тус их сургуулийн тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд сувилахуйн сургуулийн захирал, проф. Дебра Жонес, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, проф.Кристен Пик, Төгсөлтийн сургуулийн захирал, проф. Мелинда Шеффиелд Мур, Анагаах ухааны сургуулийн захирал проф. Жеффри Сусман, Төв лабораторийн захирал, проф. Гэри Кобингэр болон анестезиологийн тэнхмийн профессор, лабораторийн эрхлэгч П.Энхбаатар нартай тус нэг бүртэй нь уулзалт хийж, сургууль, лабораторийн үйл ажиллагаатай нь танилцаж, багш, эмч, судлаач, оюутан харилцан солилцох, хамтарч судалгаа хийх, эрдэм шинжилгээний хамтарсан симпозиум зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хамтран хийхээр болов.
Манай их сургууль тус их сургуулийн проф. Григори Грэйтэй хамтран Хүрээлэн буй орчин, Хөдөлмөрийн эрүүл мэндийн талаар эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа ба энэ төслийн хүрээнд Техас болон Дюкийн их сургууль дээр манай 25-н багш, судлаачдын мэргэжлийг дээшлүүлэх юм.