АШУҮИС-ийн удирдлагууд АНУ-ын Жоржиа Мужийн Их Сургууль дээр ажиллаж, тус их сургуулийн ерөнхийлөгч Профессор Брайн Блэйк, захирал Н.Хүрэлбаатар нар хамтын үйл ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр их сургууль хамтран ажиллах эхлэлийг тавилаа.
Атланта хот дахь Жоржиа Мужийн Их Сургууль нь 1913 онд байгуулагдсан, 250 хөтөлбөрөөр 54000 гаруй оюутан суралцуулдаг, АНУ-ын томоохон их сургуулиудын нэг юм.
Тус их сургуулийн тэргүүн дэд ерөнхийлөгч Доктор Николь Парсонс-Полларт, тэргүүн дэд ерөнхийлөгчийн орлогч Доктор Кэрри Мэннинг, дэд ерөнхийлөгч Хатагтай Хийтэр Хюсли, Олон Улсын Боловсролын Ассоциацийн тэргүүн Жэй Жонгюль Литэй болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, багш, оюутан харилцан солилцох, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, био-анагаах, нийгмийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн эрх зүйн чиглэлд хамтран ажиллах санал солилцов.
Уулзалтаар манай их сургуулийн англи хэл дээр хүний их эмч бэлтгэдэг 2+4 хөтөлбөрт 50 гаруй гадаад иргэдийг энэ намар шинээр элсүүлэн суралцуулахаар тогтлоо
Жоржиа Мужийн Их Сургуулийн ерөнхийлөгч, удирдлага, багш, судлаачид Н.Хүрэлбаатар захирлын урилгаар АШУҮИС-д айлчлан, эрдэм шинжилгээний хамтарсан симпозиум зохион байгуулахаар тохиролцов.
Түүнчлэн, Сан-Антанио хот дахь Методист эмнэлэг, зүрх судасны төвийн үйл ажиллагаатай танилцан АШУҮИС-ийн гадаад оюутнуудыг тус эмнэлэг, төвүүдэд дадлага хийлгэхээр боллоо


