ERASMUS+ARROW төслийн санхүүжилтээр онлайн сургалтын хөрөнгө оруулалт хийгдэв

Европын Холбооны Санхүүжилттай ERASMUS+ARROW “Монголын их дээд сургуулиудын судалгаа инновацийг сайжруулах” зорилготой төсөл 2018 оноос хойш АШУҮИС дээр амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Төслийн хүрээнд АШУҮИС-ийн эрдэмтэн багш, судлаач, магистрант, докторантуудад:

Шинжлэх ухааны мэдээллийн сан ашиглах

Академик англи хэлний сургалт

Оюуны өмч, бүтээлийн хулгайн тухай

Шинжлэх ухааны өгүүлэл бичих аргачлал

Патент, зохиогчийн эрх

Судалгааны загвар, статистик боловсруулалт

Менторын Вэб хуудас ажиллуулах зэрэг сургалтуудыг online болон onsite хэлбэрээр амжилттайгаар зохион байгуулж байгаа билээ.

   2020 онд 2 сарын 09 нөөс  04 сарын 20 хүртэлх хугацаанд “Оюуны өмч, бүтээлийн хулгай гэж юу вэ?” гэсэн сэдвээр онлайн сургалтыг зохион байгуулан 4 сарны 20-ны өдөр АШУҮИС-ийн 15 суралцагчид шалгалтаа амжилттай өгч дууссан юм.

   Төслийн сургалтын 7 модулаас гадна АШУҮИС-ийн эрдэмтэн судлаач нарын эрдэм шинжилгээний ажилд дэмжлэг болж буй томоохон хөрөнгө оруулалт нь 15000 еврогийн санхүүжилттэй мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүд юм. Үүнд: IQ ухаалаг самбар, проекторын хамт–компьютерийн дэлгэц, зайн удирдлагатай, интернет, принтерт холбогддог самбар учир багш судлаачдын хурал зөвлөгөөн сургалтыг хөнгөвчилж өгч байна. Мөн онлайн сургалтанд зориулан суурин компьютер (Dell )-3, олон үйлдэлт хувилагч принтер 1, laptop (Dell), wifi router-1, ipad-4 зэрэг багтаж байна.

   Төслийн даалгавар, оноогдсон зорилгын хүрээнд АШУҮИС-ийн эрдэмтэн судлаач нарт зориулан сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, судалгааны өгүүллүүдийг хайх, магистрант, докторантууд нэг сэдэвт бүтээлээ хэвлэх зэрэг үйл ажиллагааг дэмжин туслах зорилготой, тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт болсон билээ.

   Европын Холбооны Санхүүжилттай ERASMUS+ARROW “Монголын их дээд сургуулиудын судалгаа инновацийг сайжруулах” сэдэвт төслийн багийнхан  2020 оны 06 сарын 21-25 нд Польш Улсын Szczecin University of Poland –д  очиж, төслийн тайлан конфенци хийх байсан ч дэлхий дахинд тархсан корана вирусийн халдвар, COVID19 өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна.

6600

Leave a Reply

Сүүлийн бичлэг