Коронавируст халдвар (Covid-19)-ын үед эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудаас үзүүлэх тусламж үйлчилгээ

ЭМЯ-ны дэргэдэх Ерөнхий мэргэжлийн салбар зөвлөл,  АШУҮИС-н АУС-н Өрхийн Анагаах Ухааны тэнхимийн хамт олон, Коронавируст халдвар  (COVID-19)-ын үед эрүүл мэндийн  анхан шатны тусламжийн талаарх ЭМЯ-с батлан гаргаж буй дүрэм, журмуудыг батлах ажлын хэсэгт оролцон Коронавируст халдвар (COVID-19)-ын үед эрүүл мэндийн анхан шатны байгууллагын бэлэн байдал, хариу арга хэмжээний түр заавар ЭМС-н А/248 тушаал, Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй болон эмнэлзүйн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн хүнийг гэрээр хянах, эмчлэх түр заавар ЭМС-н А/247 зэрэг түр заавруудыг батлах  ажилд биечлэн оролцож баталлаа.

    Коронавирүст халдвар (COVID-19)-ын үеийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын бэлэн байдал, хариу арга хэмжээний түр заавар журам баталсан тушаал өрхийн эрүүл мэндийн хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх ажлын хэсэг хуралдаж ЭМЯ, ДЭМБ-тай хамтран Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/ 248 дугаар тушаалын хэрэгжилтийг БЗД-н 8-р хорооны Ачлахуй өрхийн эрүүл мэндийн төв дээр 2020 оны 05 сарын 04нд Коронавирүст халдвар (COVID-19)-ын үеийн түр зааврын хэрэгжилт, анхан шатны байгууллагын тусламж, үйлчилгээ үзүүлэх бүдүүвчийг мөрдөн ажиллах бэлэн байдлыг  үнэлж, зөвлөн туслах үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа. Цаашид Коронавирүст халдвар (COVID-19)-тай холбоотой сургалт, улсын хэмжээний үзүүлэх сургалтанд хамтран оролцохоор ажиллаж байна.

    Коронавируст халдвар  (COVID-19)-ын үед эрүүл мэндийн  анхан шатны тусламжийн дүрэм, журмуудыг батлах ажлын хэсгийн хурал Коронавирүст халдвар (COVID-19)-ын үеийн түр зааврын хэрэгжилт, анхан шатны байгууллагын тусламж, үйлчилгээ үзүүлэх бүдүүвчийг мөрдөн ажиллах бэлэн байдлыг үнэлэх сургалт