АШУҮИС-ийн цаг нэвтрүүлгийг ард иргэд сэтгэл ханамжтай хүлээн авч байна

АШУҮИС-ийн хамт олон ард иргэдэд эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөө өгөх нийгмийн хариуцлагын хүрээнд LIKE HD телевизтэй хамтран “АШУҮИС-ийн цаг” нэвтрүүлгийн бэлтгэн хүргэж эхлээд байгаа билээ. Тус нэвтрүүлгийн анхны дугаарт АШУҮИС-ийн ахмад үеийн эрдэмтэн багш нар оролцож сургуулийнхаа түүхэн дурсамжийг ярилцаж эхлүүлсэн. Тус нэвтрүүлгийн дугаар бүрээр дамжуулан ковид 19, Дархаагаа хэрхэн дэмжих, харшил, хүүхдийн өвчлөл, эмэгтэйчүүдийн өвчлөл гэхчлэн ард иргэдэд тулгамдсан асуудал болоод буй сэдвийг хөндөж, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар ярилцан нэвтрүүлгийн 10 дахь дугаараа гаргаад байна. Телевизийн нийт үзэгчдийн сэтгэл ханамжийн судалгаагаар иргэдэд хэрэгтэй зөвлөгөө мэдээ мэдээллийг АШУҮИС-ийн цаг нэвтрүүлгээр дамжуулан авч чадаж байгаа талаар мэдээллэж байгаа юм. Ингээд та бүхэн сургуулийнхаа нэвтрүүлгийг 7 хоног бүрийн бямба гаригт LIKE HD телевизээр хүлээн авч үзээрэй.

“АШУҮИС-ийн цаг” нэвтрүүлэг №8

“АШУҮИС-ийн цаг” нэвтрүүлэг №9 

Сүүлийн бичлэг