Тус тэнхим 2000 онд байгуулагдсан. Анхны тэнхмийн эрхлэгчээр МАУА-ийн гишүүн, АШУ-ны доктор,профессор Д.Цэрэндагва ажиллаж байсан. Тэнхмийн эрхлэгчийн албыг АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж, АУ-ны доктор, дэд профессор С.Хишигжаргал нар хашиж байсан ба 2017 оноос хойш АУ-ны доктор П.Молор-Эрдэнэ гүйцэтгэж байна. Тэнхмийн бүрэлдэхүүнд тус сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг АУ-ны магистр, клиникийн профессор Д.Чулуунчимэг, УАУТХ-ийн захирал, МАУА-ийн гишүүн АУ-ны доктор,профессор Ч.Чимэдрагчаа, Академич Ш.Болд, АУ-ны доктор, дэд профессор Ч.Батнайрамдал нар ажиллаж байсан.
Мэргэжлийн үйл ажиллагаа
Уламжлалт анагаахын чиглэлээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжил дээшлүүлэх, урт богино хугацааны сургалт, резиденсийн сургалтыг явуулах
Төгсөлтийн сургалтаар магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний ажлуудыг удирдах
АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлэг, МАУҮТөвийн үйл ажиллагаанд оролцож оношилгоо, эмчилгээг хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх
Тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор П.Молор-Эрдэнэ
АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж
АУ-ны доктор, дэд профессор С.Хишигжаргал
Тэнхимийн багш, АУ-ны доктор С.Доржбат
Дадлагажигч багш, АУ-ны доктор М.Сүрэнчимэг
Дадлагажигч багш, АУ-ны магистр Б.Золзаяа
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Монгол Анагаах Ухаан Олон улсын сургуулийн хичээлийн байр 408 тоот
Тэнхимийн эрхлэгч:
И-мэйл: molorerdene@mnums.edu.mn