Монгол Анагаах Ухаан Олон улсын сургууль

Зүү төөнө, заслын тэнхим

Товч түүх

           Монголд 1957 онд Зүү төөнө заслын мэргэжлээр анхны эмч нар суралцаж ирсэн цагаас тус мэргэжлийн үйлчилгээ, сургалт эхэлсэн түүхтэй. 1977 онд Улсын 1-р нэгдсэн эмнэлгийн амбулаторид зүү төөнө заслын кабинет, цаашдаа төв болон өргөжиж Монгол болон гадаад эмч нарт зориулсан курс зохион байгуулагдаж байсан.

   1989 онд АУДэС-ийн Уламжлалт Анагаах Ухааны тэнхим байгуулагдан 2000 онд Уламжлалт Анагаахын Сургууль болж өргөжихөд сургалтын төлөвлөгөөнд Зүү төөнө заслын хичээлүүд тусгагдсанаар төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалт явагдаж Монгол улсын хүний гавъяат эмч, доктор, профессор Н.Төмөрбаатар, С.Өлзийсайхан багш нар зааж байсан билээ. Мөн үүний зэрэгцээ “Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институт”-д зүү төөнө заслын төв байгуулагдан  эмч нарын сургалт явагдаж байлаа.

   2010 оноос АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Институт Тяньжины ХАУИС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж Зүү төөнө заслын их эмч бэлтгэх бакалаврын сургалт эхэлсэн юм.

  Тус тэнхим 2016 оноос  Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн  Зүү төөнө заслын тэнхим болж  үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл::

– Зүү төөнө эмчилгээний үр дүнг орчин цагийн эмчилгээний аргуудтай харьцуулан судлах

– Зүү төөнө засал, туйна бариа засал, ХАУ-ны талаар мэдлэг, чадвар олгох

– МАУОУС-ийн эмнэлэгт зүү төөнө заслын эмчилгээ үйлчилгээ явуулах

– Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Хятад анагаах ухаан, зүү төөнө заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх тасралтгүй сургалтыг зохион байгуулах

Танилцуулга

       Зүү төөнө заслын тэнхим нь сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн чиглэлээр төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтыг явуулж байна.  Тэнхим 7 багштай, тэнхмийн эрхлэгчээр  АУ-ны доктор В.Энхтуяа, тэнхмийн бүрэлдэхүүнд АУ-ны доктор, дэд профессор Б.Лагшмаа,  АУ-ны доктор З.Болортулга, АУ-ны магистр Э.Уянга, БУ-ны магистр Д.Энхмаа, АУ-ны магистр  З.Энхзаяа,  АУ-ны магистр, докторант  Б.Баярмаа  нар ажиллаж байна.

     Тус тэнхмийн багш нар 2005, 2008, 2015 онд Уламжлалт Анагаахын хүний их эмч бэлтгэх бакалаврын сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, 2008 онд Уламжлалт Анагаахын Сургуулиудын цөм хөтөлбөр боловсруулахад оролцож Монгол Улсын стандарт батлуулсан, 2014, 2016 онд Зүү төөнө заслын их эмчийн бакалаварын сургалтын төлөвлөгөөг боловсруулан, Зүү төөнө заслын их эмчийн цогц чадамж боловсруулан хэрэгжүүлж  байна.

      АШУҮИС-ийн МАУОУС Тяньжины ХАУИС-тай хамтран Зүү төөнө заслын их эмчийн сургалтын 4+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж энэхүү хөтөлбөрөөр Зүү төөнө заслын их эмчийн мэргэжлийн оюутнууд I-IV дамжаанд АШУҮИС-ийн МАУОУС-д суралцаж, V-VI-р дамжаанд Тяньжин хотын ХАУИС-д суралцаж төгсөнө. Төгсөлтийн дараах сургалтаар Зүү төөнө заслын мэргэшүүлэх 2 жилийн резиденсийн сургалтыг явуулж ирсэн.  Мөн төгсөлтийн дараах сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулахад оролцсон.

        Зүү төөнө заслын тэнхим нь БНСУ-ын Са-Санг Анагаахын нийгэмлэг, ОХУ Эрхүү хотын АУИС, Улаан-Үд хотын Дорно дахины анагаах ухааны төв, Австри Улсын Еврази Юнинет сан, ХБНГУ Энергийн академи, БНХАУ Монгол эм эмнэлгийн дээд сургууль, Бутаны Уламжлалт анагаахын төв, БНСУ-н Кьюн-Хи Их сургууль, Солонгосын Дорнын анагаахын төв, Тяньжин хотын Хятад Анагаах Ухааны Их Сургууль, Токио Ариаке Их Сургууль зэрэг байгууллагуудтай судалгаа шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллаж байна.

Бүрэлдэхүүн

  • Тэнхмийн эрхлэгч В.Энхтуяа АУ-ны доктор (Ph.D)
  • Дэд профессор Б.Лагшмаа АУ-ны доктор (Ph.D)
  • Ахлах багш З.Болортулга АУ-ны доктор (Ph.D)
  • Багш Э.Уянга АУ-ны магистр
  • Багш Д.Энхмаа БУ-ны магистр
  • Багш Б.Баярмаа АУ-ны магистр, докторант
  • Багш З.Энхзаяа АУ-ны магистр

Холбоо барих

Зүү төөнө, заслын тэнхим

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Монгол Анагаах Ухаан Олон улсын сургуулийн хичээлийн байр 4 давхарт 409 тоот өрөө

Тэнхимийн эрхлэгч:

И-мэйл: enkhtuya.v@mnums.edu.mn