Монгол Анагаах Ухаан Олон улсын сургууль

Уламжлалт эмчилгээний тэнхим

Танилцуулга

   Уламжлалт Анагаах Ухааны Заслын тэнхим нь төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтыг явуулж ирсэн бөгөөд тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор Н.Оюунцэцэг, тэнхмийн бүрэлдэхүүнд АУ-ны доктор Н.Занди,  АУ-ны докторант Г.Мөнхзул,  АУ-ны магистр М.Нишикидо нар ажиллаж байна.

   Тус тэнхмийн багш нар 2005, 2008, 2015 онд Уламжлалт Анагаахын хүний их эмч бэлтгэх бакалаврын сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, 2008 онд Уламжлалт Анагаахын Сургуулиудын цөм хөтөлбөр боловсруулахад оролцож Монгол Улсын стандарт батлуулсан, мөн Уламжлалт анагаахын их эмчийн цогц чадамж боловсруулахад оролцсон. АШУҮИС-ийн МАУОУС болон Японы Токио Ариаке Их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Уламжлалт засалч”  мэргэжилтний  бакалаврын боловсрол олгох сургалтыг Уламжлалт Анагаах Ухааны Заслын тэнхим хариуцан явуулдаг.

 

Үйл ажиллагааны чиглэл:

Оюутан суралцагсдад уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргууд, жүдо эмчилгээ, иог бясалгалын талаар мэдлэг, чадвар олгох

Уламжлалт заслын эмчилгээний үр дүнг орчин цагийн эмчилгээний аргуудтай харьцуулан судлах

МАУОУС-ийн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ явуулах

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжил дээшлүүлэх багц цагийн сургалтыг зохион байгуулах

Товч түүх

   Уламжлалт Анагаах Ухааны Заслын тэнхим нь анх 1989 онд АУДС-ийн Уламжлалт Анагаах Ухааны тэнхим нэртэйгээр байгуулагдаж 2000 онд Уламжлалт Анагаахын Сургууль болж өргөжихөд анхны гурван тэнхмийн нэг болон байгуулагдсан билээ. 2014-2016 онд Зүү төөнө, бариа заслын тэнхим нэртэйгээр ажиллаж  байгаад 2016 оны 6-р сард Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургууль болоход Уламжлалт Анагаах Ухааны Заслын тэнхим болж дахин зохион Тус тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор, профессор С.Олдох, СХУ-ны доктор, дэд профессор С.Сэдэддулам, АУ-ны доктор Б.Лагшмаа нар ажиллаж байсан. Одоо тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор Н.Оюунцэцэг ажиллаж байна. Уламжлалт Анагаах Ухааны Заслын тэнхим нь сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн чиглэлээр ажлын амжилт гарган 2011 онд Уламжлалт Анагаахын Сургуулийн тэргүүний тэнхмээр шалгарч байсан.

 

Холбоо барих

Уламжлалт анагаах ухааны заслын тэнхим

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Монгол Анагаах Ухаан Олон улсын сургуулийн хичээлийн байр 4 давхарт 407 тоот өрөө

Тэнхимийн эрхлэгч:

И-мэйл: oyuntsetseg.n@mnums.edu.mn

Бүрэлдэхүүн

  • Эрхлэгч Н.Оюунцэцэг АУ-ны доктор (Ph.D)
  • Багш Н.Занди АУ-ны доктор (Ph.D)
  • Багш Г.Мөнхзул АУ-ны докторант
  • Багш М.Нишикидо АУ-ны магистр